Гал унтраах техник спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга” клубийн 2025 оны аварга шалгаруулах тэмцээн 07 сарын 24, 25-ны өдрүүдэд болно.
Тэмцээнд баг тамирчид довтолгооны шат, саадтай 100 м, 4х100 метрийн буухиа гүйлт, гал унтраах тархалт гэсэн дөрвөн төрлөөр оюун ухаан, эр зориг, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Гал унтраах техник спорт Монгол улсад 1956 оноос хөгжиж эхэлсэн бөгөөд /хуучнаар/ ЗСБНХУ-ын Ленинград хотын Галын техникийн дунд сургууль төгсөж ирсэн алба хаагчид анх суурийг тавьж байжээ.
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Монголын Биеийн тамир, Спортын улсын хорооны шийдвэрээр 1985 оноос бүсийн тэмцээнийг жил бүр, Улсын аварга шалгаруулах тэмцээнийг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.
