Тайвань улсад 7 сарын 18-21-ний өдрүүдэд “IFBB TAIWAN PRO SHOW” тэмцээн болж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнд Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Дорж насанд хүрэгчдийн 70 кг жингийн ангилалд алтан медаль хүртэж, аварга болжээ.
Тэрээр энэ удаагийн тэмцээнд өөрийгөө сорихоор том шийдвэр гаргасан бөгөөд хуурай илүүдэл өөхгүй, ус багатай 82 кг-аас нэг өдрийн дотор 12кг хасаж 70 кг жингийн ангилалд хүч үзэж, ийн алтан медаль хүртжээ.


