2025 оны эхний хагас жилийн хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийн судалгааны мэдээллийг хүргэж байна. 2025 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан 101,038 иргэн байгаа нь нийт хүн амын 2.9 хувь болж байна.
Улсын дунджаас өндөр аймаг нь Сэлэнгэ, Дорнод аймагт байгаа юм. Нийгмийн даатгалын байгууллага нь хөдөлмөрийн чадвар алдсан даатгуулагчдад үзүүлэх сэргээн засах тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд 11 сувилалтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэллээ.
