С.Биндэръяа “Хүлэгүүд” багтайгаа гэрээтэй байгаа гэв


Үндэсний дээд лигийн аварга, Зүүн Азийн аварга, Азийн аваргуудын лигийн хүрэл медальт, сагсанбөмбөгийн залуу тамирчин “Хасын Хүлэгүүд” багийн тамирчин С.Биндэръяаг ирэх улирал “Эрдэнэт Майнерс” багаас тоглож магадгүй гэсэн албан бус мэдээлэл гарсан.

Тэгвэл “Хасын Хүлэгүүд” багийн зүгээс өнгөрсөн хугацаанд бусад багуудын зүгээс удаа дараа гэрээтэй тамирчид руу хандах, мөнгөн дүн санал болгох, сэтгэл санааг нь үймүүлэх зэргээр ёс зүйгүй үйлдлүүд гаргасаар байна.

Иймд бусад сагсанбөмбөгийн клуб, багуудыг ёс зүйтэй байхыг уриалж, аливаа санал хүсэлтийг албан бичгээр багийн (компанийн) удирдлага руу илгээж байхыг хүсье” хэмээн мэдэгдэл гаргалаа.

Мөн Б.Билгүүн, О.Сэргэлэн, Ч.Тэмүүлэн, Э.Эрмүүнзаяа, М.Цэнгүүн, Ч.Ихбаяр, Э.Түшиг, Б.Барсболд, С.Биндэръяа, Э.Саруул-Эрдэнэ, А.Азбаяр нарын тамирчид 2026-2027 оны улиралд “Хасын Хүлэгүүд” багтай гэрээтэй байгаа хэмээв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *