Төгрөгийн ханш 8,5 хувиар суларчээ


Үнийн өсөлт жилийн өмнөхөөс 8,2 хувиар нэмэгджээ. Үүнд хамгийн их нөлөө үзүүлсэн хүчин зүйлсийн жагсаалтыг орон сууц, ус цахилгаан түлшний үнэ эзэлж байгаа юм. Ганцхан жилийн хугацаанд 24 хувиар өссөн энэ өсөлтөд цахилгааны хэрэглээний төлбөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хувцас бөс барааны үнэ ч тодорхой хувиар нөлөөлсөн байна. Үнийн өсөлтийн энэ шуурга олон сөрөг нөлөө дагуулдагийн жишээ болж аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний хагас жилийн байдлаар 18.6 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 532.0 тэрбум төгрөгөөр багасжээ. 

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 13.5 их наяд төгрөг болж 1.1 их наяд төгрөгөөр багассан нь голлон нөлөөлсөн байна. Тухайлбал, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 2.4 их наяд төгрөг, газрын тос олборлолт 78.9 тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна. Харин боловсруулах салбарын нийт үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөг болж өмнөх оныхоос 6.7 хувиар өссөн. Үүнд, хүнсний бүтээгдэхүүн 104.8 тэрбум, ундаа,усны үйлдвэрлэл 73.6 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлснийг ҮСХ-ноос мэдээллээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *