“Улаанбаатарын Их дуулга” эхлэхэд 3 хоног үлдлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн гурав хоногийн дараа хөшгөө нээнэ. Их дуулгын тэмцээнд 29 орны 247 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Энэхүү тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо анх 2009 онд “Чингис хаан Дэлхийн цом” нэртэйгээр эх орондоо зохион байгуулж байсан түүхтэй. Ийн дөрвөн жилийн хугацаанд Дэлхийн цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулж, 2013-2016 онд “Улаанбаатарын Гранпри”-г анх удаа зохион байгуулсан юм. Харин 2022 оноос “Их дуулга” ангиллын тэмцээн болгон өргөжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар “Улаанбаатарын Их дуулга”-д оролцохоор Арабын Нэгдсэн Эмират улс ба IJF (Оросын Холбооны Улс)-н багууд Улаанбаатар хотод хүрэлцэн ирээд буй.

“Их дуулга”-ыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац, Биеийн тамир, спортын улсын хороо хамтран зохион байгуулах юм.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *