Тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн ууган байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэн байгуулагдсан цаг хугацаа, түүхэн замналтай уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 22-ны өдөр” тэмдэглэж байхаар шийдвэрлэжээ.
Өнөөдөр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 104 жилийн ой” тохиож байна.
Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа Ардын Намын төв хороо, түр Засгийн газрын 1921 оны долоодугаар сарын 10-ны өдрийн хамтарсан хурлаар Засгийн газрын яамдыг шинээр байгуулахад Шүүх яамны харьяаны ерөнхий хэлтсийн бүтцэд “Гяндан хороо”-г байгуулснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үндэс суурь тавьсан түүхтэй аж.
