Toyoya Prius-30 машин жолоодож яваад, онхолджээ


“Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны 7-р сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад ирсэн.

Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай эрэгтэй Ж Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай эмэгтэй Б гэмтсэн байна.

Орон нутгийн зам хурдны зам биш тул замд хурдаа нэмж, яарч хэрхэвч болохгүй. Согтууруулах ундааны зүйл байтугай айраг амссан ч жолооны ард сууж болохгүй гэж Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *