Women’s EURO: Финалын тоглолтууд өнөөдөр эхэлнэ


Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга (UEFA Women’s EURO 2025) шалгаруулах тэмцээний финалын тоглолтууд өнөөдөр эхэлнэ.

Хагас шигшээд 2022 оны Европын аварга, ДАШТ-ийн мөнгөн медальт Англи, Дэлхийн хошой аварга, олимпын аварга Герман болон Европын аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальтай Итали, 2023 оны Дэлхийн аварга Испанийн шигшээ багууд тунаж үлдсэн.

Өнөөдөр Швейцарын Женев хотноо Англи-Италийн багууд тоглох бол долдугаар сарын 23-нд Герман-Испанийн шигшээ багууд Цюрих хотноо тоглох юм. Ийн хожсон багууд долдугаар сарын 27-нд Базель хотноо аваргын цом, алтан медалийн төлөө өрсөлдөх хуваарьтай байна.

Дашрамд дурдахад эмэгтэйчүүдийн “ЕВРО-2025” аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтыг дунджаар 20,000 хүн цэнгэлдэхэд үзэж байна гэсэн судалгаа гарчээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *