Өмнөд Солонгос улсын Кёнсан хотын их сургуулиудаас шалгарсан шилдэг оюутнууд зуны амралтаараа Монгол улсад зочлон, Улаанбаатар хот болон Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт нийгэмд тустай ажлууд санаачлан хэрэгжүүлжээ. Энэ үйл ажиллагаа нь тус хотын дарга Чой Хён Ил дэмжин явуулж буй “Ирээдүйн ур чадвар 2025 хөгжлийн хөтөлбөр”-ийн нэг хэсэг аж.
Даяаршсан нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чадвартай ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд зорьдог уг хөтөлбөрийг Солонгос улсын Ённам их сургуулийн ерөнхийлөгч Чой Вү Чул удирдан, Кёнсан хотын дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулдаг.
Энэ удаагийн үйл ажиллагаанд оролцож буй оюутнуудыг бүсийн арав гаруй их сургуулиуд өөр өөрсдийнхөөрөө санал болгосноос сонгон шалгаруулж авсан ба оюутнууд Монгол улсад ирэхээсээ өмнө нийгмийн ажил, сайн дурын ажил, даяаршсан нийгмийн иргэн зэрэг шаардлагатай бүх сургалтуудад хамрагдсан байна.

Эдгээр 21 оюутан 2025 оны 7-р сарын 14-өөс эхлэн хоёр долоо хоногийн турш Улаанбаатар хотын зарим дунд сургууль болон хүүхдийн асрамжийн газруудад Солонгосын уламжлалт соёл, урлагийг сонирхуулах, компьютер кодчилол, роботчилолын сургалтуудыг явуулж байна. Мөн Монгол улсын их сургуулийн Солонгос судлалын оюутнуудтай соёл солилцооны ажлын хүрээнд Солонгос хэлний хичээл, К-Поп урлагийн тоглолт зохион байгуулснаас гадна, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт мод тарьж, хог хаягдлын цэвэрлэх зэргээр байгаль орчин, нийгэм, засаглалын үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас сэжигтэн Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна.
Монгол улсад ирсэн сэтгэгдлээ оюутнууд “Байгалийн үзэсгэлэн, зочломтгой дулаан сэтгэл нь Монгол улсыг бидэнд урьд урьдаас ч илүү ойр дотно санагдуулах боллоо. Энд ирсэн явдал бидний ойлголтыг тэлэхээс гадна хувь хүнийхээ хувьд хөгжих боломжийг олгосонд баяртай байна” хэмээн илэрхийлжээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас сэжигтэн Э.Т, Ц.С нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол” гэх үндэслэлээр үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэн байна
Кёнсан хотын дарга Чой Хён Ил “Энэхүү үйл ажиллагаа Кёнсан хотын залуу үеийнхний оюун санааг даяарчлан, ирээдүйн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх боловсролын бодлого хотын маань хөгжлийг дэмжинэ гэдэгт итгэж байна” гээд цаашид ч олон улсын шинжтэй төрөл бүрийн нийгмийн үйл ажиллагааг дэмжсээр байхаа илэрхийлжээ.

One response to “БНСУ-ын Кёнсан хотын оюутнууд Монголд зочлон нийгмийн сайн сайхны төлөөх ажил хийж байна”
Манай Монголчууд Солонгост очиж мөнгө олох гэж хар ажил хийнэ харин эсрэгээр Солонгосчууд Монголд ирж үнэ хөлсгүй ххр ажил хийх юм даа. Хөгжлийн ялгаа гэж…