ХСҮТ-ийн захирлаар Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболдыг томилсон. Түүний өмнө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг чөлөөлж, өнгөрсөн тавдугаар сард М.Адилсайханыг томилоод байсан юм. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн тайлбар өглөө.
Ж.Чинбүрэн: М.Адилсайхан миний шавь. Тэр өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, ажлаа хүлээлцсэн. Дараагийн томилогдсон хүн ХСҮТ-дээр 8 жил ажилласан, хүний гавьяат эмч. Үүнд ямар нэг асуудал байхгүй” гэлээ.