НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг “Адууны өдөр” болгон зарласан билээ.
Тэгвэл Дорноговь аймаг байгуулагдсаны 94 жил, Ноён хутагт Д.Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмын үеэр адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Морьтны соёл” бэсрэг наадмыг зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал “Хос морьтой сайхан хос”, “Жороо морь”, “Могжоохон даагатай жогжоохон хүү” зэрэг уралдааныг явуулж, шилдгүүдийг шалгаруулах аж.