НОСК: Ор үндэслэлгүй мэдээлэлд автан мөнгө шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна


Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд баригдаж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцанд иргэдийг хамруулна, урьдчилгаа авна гэх ор үндэслэлгүй мэдээнд итгэж мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Энэхүү орон сууцны төсөл нь Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа бөгөөд орон сууцны төсөл ашиглалтад ороогүй байхад иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тус орон сууцны төсөлд иргэдийг хамруулна, худалдан борлуулна, урьдчилгаа авч түрээсийн гэрээ хийнэ зэргээр ор үндэслэлгүй худал ташаа мэдээлэл цахим орчинд түгээж байна. Иймд энэ худал, ташаа мэдээлэлд итгэж, ямар нэг худалдан авах захиалга өгөх, урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэд, олон нийтэд НОСК-оос анхааруулж байна.

Орон сууцтай холбоотой залилах гэмт хэрэг нь ихэвчлэн иргэдийн итгэл дээр тулгуурлан санхүүгийн хохирол учруулдаг тул анхаарна уу.

НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ ХК


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *