Орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсгийг томилжээ


Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Орон сууцны санхүүжилтийн орчныг боловсронгуй болгох талаар” асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилгоор “орон сууцжуулалтын банк байгуулна” гэж Их Хурлын индэр дээрээс зарласан.

Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралаар ахлуулсан, Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нарын 17 гишүүнтэй “орон сууцжуулалтын банк” байгуулах ажлын хэсгийг томилжээ. Тус ажлын хэсэг ирэх сарын 13-ны дотор Засгийн газарт ажлаа танилцуулах аж.

,

One response to “Орон сууцжуулалтын банк байгуулах ажлын хэсгийг томилжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *