“Халзан бүрэгтэйн” ордын талаарх ерөнхий хяналтын сонсгол болно


Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооноос  Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна. Сонсголыг “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдвийн хүрээнд өрнүүлнэ. Сонсголын бүртгэл 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Жич: Зохион байгуулах танхимын багтаамжаас хамаарч оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *