3х3 сагсанбөмбөгийн хоёр баг Дэлхийн цувралд өрсөлдөнө


Индонез улсын Жакарта хотноо Олон улсын сагсанбөмбөгийн холбооны 3х3 төрлийн “Women Series” цуврал тэмцээн долдугаар сарын 24-25 өдрүүдэд болно.

   Энэ удаагийн Дэлхийн цувралд Монгол улсаас хоёр баг оролцохоор Жакартаг зориод байна. Тодруулбал МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нар “Улаанбаатар Амазонс” багаас тоглох бол Э.Нарангоо, Л.Жавзандулам, Ц.Болорцэцэг, Н.Номин-Эрдэнэ нарын тамирчид шигшээ багийн нэрийн өмнөөс өрсөлдөнө.

Жакартад болох энэ цувралд Испани, Австрали, АНУ-ын хүчирхэг багуудаас гадна Япон, Тайланд, Сингапур зэрэг 16 баг хүч сорих юм.

“Улаанбаатар Амазонс” баг тэмцээний “С” хэсэгт Герман улсын “Bonn Baskets” багтай долдугаар сарын 24-нд тоглох бол Монголын шигшээ баг урьдчилсан шатанд АНУ болон Тайландын багуудтай тоглоно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *