Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадмын хүчит 512 бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотноо болно.
Наадмын барилдааны бүртгэл эхэлсэн бөгөөд улсын аварга О.Хангай, улсын арслан Ц.Содномдорж, Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, Б.Бат-Өлзий, Д.Баасандорж, Д.Хүдэрбулга, С.Сүхбат, улсын харцага Н.Золбоо тэргүүтэй 240 орчим бөх зодоглохоор бүртгүүлжээ.
Шинэ цолтнуудаас улсын арслан Э.Батмагнай, улсын харцага О.Наранбаатар нар бүртгүүлсэн байна.
Улсын аварга О.Хангайгийн хувьд Aвто тээврийн салбарын 100 жилийн ойн барилдаанд түрүүлээд буй юм.



