Англи болон Испанийн багууд Европын аваргын төлөө өрсөлдөнө


Швейцарь улсад болж буй хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн Европын аварга шалгаруулах “UEFA Women’s EURO 2025” тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж аваргын төлөө өрсөлдөх багууд тодорлоо.

Гурван жилийн өмнө Европын аварга цолыг анх удаа хүртсэн Английн шигшээ баг Италийн багийг хожсоноор аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарч үлдлээ. Тэд ийнхүү гурван удаа дараалан Европын аваргын финалд үлдээд байна.

Харин Испанийн баг Германийн багийг ялж Англитай аваргын төлөө өрсөлдөхөөр болж байна.

Европын аваргын цомын тоглолт долдугаар сарын 27-ны өдөр Базель хотын “St.Hakob-Park” хэмээх 38,000 хүний суудалтай цэнгэлдэхэд болох юм. Англи бүсгүйчүүд Европын хошой аварга болох уу, аль эсвэл Испани хүүхнүүд анх удаа “Хуучин тивд” түрүүлж, Дэлхийн болон Европын аварга болох уу гэдэг нь тэр өдөр шийдэгдэнэ.

Ц.Энхтүвшин “Таван цагариг сонин”


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *