Таеквондогийн ААШТ-ийг Монгол улс зохион байгуулна


Олимпын оноо олгох олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх онд Монгол улсад зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал өнөөдөр буюу 24-ний өдөр Малайз улсын Кучинг хотноо Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хурал болон Ерөнхий чуулган болж байна. Энэхүү хурлаар Монгол улс Катар улстай өрсөлдөн ялснаар тэмцээн зохион байгуулах эрхээ авчээ.

Ингэснээр насанд хүрэгчдийн тулаан, пүмсэ болон пара таеквондогийн төрлийн Ази тивийн аваргыг анх удаа эх орондоо хүлээн авч зохион байгуулахаар боллоо.

Азийн таеквондогийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдийн хуралд Монголын таеквондогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаатар оролцож байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *