Номхон далайд оршдог Тувалу арал улсын хүн амын 80 гаруй хувь нь Австралийн засгийн газраас санал болгож буй “уур амьсгалын өөрчлөлтийн виза”-нд хүсэлт гаргасан талаар лхагва гарагт холбогдох албаныхны зүгээс мэдэгдэв.
Австрали болон Тувалу улсын хооронд дэлхийд анхны гэж хэлж болох уур амьсгалын өөрчлөлтийн визийн гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу Тувалу улсаас жил бүр тодорхой тооны иргэнд Австралид ажиллаж амьдрах виза олгох болно.
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэж байгаа нь Тувалу улсын оршин тогтнолд аюул, эрсдэл учруулсаар байгаа ба тус улсын нутаг дэвсгэр 80 жилийн дараа хүн амьдарч, оршин суух боломжгүй болох талаар эрдэмтэд анхааруулж байгаа юм.
Одоогийн байдлаар тус улсын 9 шүрэн арлын 2 нь далайн усан доогуур орон, алга болоод байгаа ажээ.

