Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 2,000,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 3,000,000 төгрөг, амьгүй донор болж эс, эд, эрхтэнээ бусдад шилжүүлсэн даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд олгодог 3,500,000 төгрөгийн тэтгэмжийн хэмжээг 4,500,000 төгрөг болгон шинэчлэн тогтоолоо.
Энэхүү шийдвэрийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.