Хөвсгөл аймаг 29-нд олон улсын анхны шууд нислэгээ хүлээн авна


Хөвсгөл аймгийн Мөрөн нисэх буудал олон улсын шууд нислэг үйлдэх, хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангажээ.

Тодруулбал өнгөрсөн тавдугаар сард Мөрөн нисэх буудлыг олон улсын онгоцны буудал болгоно хэмээгээд байсан. Тэгвэл БНСУ-ын Чонжү хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн хот чиглэлийн нислэг долоодугаар сарын 29-ний 8 цаг 10 минутад Мөрөн нисэх буудалд газардахаар болжээ.

Шууд нислэгийн хугацаа 4 цаг 10 минут үргэлжлэх аж.

Энэхүү нислэгийг үйлдсэнээр гадаадын жуулчид Монгол Улсад ирэх зардал, хугацаагаа хэмнэж, Улаанбаатар хотоор дамжилгүйгээр шууд Хөвсгөл нуурын эрэгт хүрэх боломжтой болно. Мөн агаарын тээврийн шинэ гарц нээгдэж, бүс нутгийн аялал жуулчлалын хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэж үзээд буй.  

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *