Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2025 оны долдугаар сарын 18-ны өдрийн байдлаар шимтгэлийн нэгдсэн мэдээллийг танилцуулжээ. Өнгөрсөн 14 хоногт И-баримт гар утасны аппликейшнээр 615974 иргэд 488 сая төгрөгийн шимтгэл төлсөн байна. Мөн И-Монголиагаар 123617 иргэд 554 сая төгрөгийн шимтгэл төлөгджээ. Эрүүл мэндийн даатгалын санд 14 хоногт нийт 1 тэрбум орчим төгрөг цугларсан аж.
Үүнээс гадна гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн түргэн тусламж, үйлчилгээний зардлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн байна. Тодруулбал, 2025 оны долдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 62 даатгуулагч иргэнд ЭМД-ын сангаас 40 сая төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж ЭМД-ын санг хохиролгүй болгосон байна.