А.Мишээл “Их дуулга”-ын хагас шигшээд шалгарлаа


Жүдо бөхийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээнд зодоглож буй 15 настай А.Мишээл хүчтэй өрсөлдөгчдөө цувуулан ялж, хагас шигшээд шалгараад байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 48 кг-д зодоглож буй тэрбээр эхний даваанд Узбекистаны Улбусин Хакимоваг цэвэр ялсан. Улмаар шөвгийн наймд Оросын Сабина Жилязоваг вазаригаар буулган авч, шилдэг дөрөвт үлдлээ.

А.Мишээл хагас шигшээд 2017 оны өсвөрийн Дэлхийн аварга Марина Воробеватай барилдана.

Воробевагийн хувьд шөвгийн наймд манай гол найдваруудын нэг, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, энэ оны Душанбегийн Их дуулгын аварга Ж.Анударийг даралтаар цэвэр ялсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *