Л.Сосорбарам жин өгсөж 57 кг жинд барилдана


“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн эхэллээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аварга, Залуучуудын олимпын мөнгөн медальт ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбарам хүч үзнэ.

-52 кг-ын жинд өрсөлддөг тэрбээр энэ тэмцээнээс эхлэн дээд жиндээ барилдахаар шийдсэн байна.

Сонирхуулахад, “Буэнос-Айрос-2018” залуучуудын олимпын шагналын тавцанд түүнтэй хамт зогссон Узбекистаны бөх Нилуфар Эрмаганбетова энэ жинд мөн зодоглоно. Түүнийг манай тамирчин Л.Энхрийлэн залуучуудын олимпын хагас шигшээд ялж байсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *