Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын бөхчүүдийн эхний ялалтыг эмэгтэйчүүдийн 52 кг-д зодоглосон Баянмөнхийн Уранзаяа байгууллаа.
УАШТ-ий алт, мөнгөн медальт тэрээр Францын бөх Блэндин Понтыг ялж, шөвгийн наймд шалгараад байна. Одоо Б.Уранзая IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны нэр дээр барилдаж буй орос бөх Глафира Борисоватай барилдана.
