“Улаанбаатар Амазонс” баг хасагдах шатны тоглолтоо өнөөдөр хийнэ


FIBA-ын “Jakarta Women Series” цуврал тэмцээнд өрсөлдөж буй Дэлхийн аваргын мөнгөн медальт, МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл болон Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй “Улаанбаатар Амазонс” баг шилдэг наймд шалгаран үлдсэн.

Тэд хасагдах шатанд Францын шигшээ багтай тоглоно. Манай охидууд Тайландын багт хожигдож, Германы багийг хожсоноор хэсгээсээ хоёроор шалгарсан.

Тэд хэдхэн хоногийн Азийн аварга шалгаруулах тэмцээний “B” дивизионы тэмцээнд өрсөлдөж, залгуулаад эмэгтэйчүүдийн цувралд оролцож буй нь энэ юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *