Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлалын үеэр “Чингис хаан Үндэсний музей” болон Бүгд Найрамдах Тажикистан Улсын Үндэсний музей хамтран ажиллахаар болжээ.
Энэ хүрээнд харилцан ойлголцлын “Санамж бичиг“-т Чингис Хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун, Тажикистан Улсын Үндэсний музейн захирал Иброхимзода Зафаршо Сафо нар гарын үсэг зурсан байна.
Талууд түүх- соёлын өвийг хадгалах, судлах, сурталчлах, шинжлэх ухаан, соёлын харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд хамтран ажиллах аж.