“AFC Womens Champions League” буюу Азийн хөлбөмбөгийн холбооны эмэгтэйчүүдийн аваргуудын лигт өрсөлдөх Лаос Улсын Мастер 7 багт Монгол Улсаас Ч.Солонго легионер тамирчнаар тоглохоор гэрээнд гарын үсэг зуржээ.
Ч.Солонгын хувьд 2003 оны наймдугаар сарын 14-нд төрсөн. Өдгөө 22 настай. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багт тоглодог төдийгүй “Хараацай” багт хүчин зүтгэж байсан билээ. Хагас хамгаалагчийн байрлалд тоглодог тэрээр шигшээ багийн бүрэлдэхүүний гол тамирчны нэг. Хамгийн сүүлд 2025 оны Азийн эмэгтэйчүүдийн цомын тэмцээний хоёр тоглолтод оролцсон юм.

