“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг жинд 15 настай А.Мишээл эхний учраагаа ялж, шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр Узбекистаны Улбусин Хакимоваг цаг дуусахтай зэрэгцэн хөмрөх мэхээр цэвэр ялсан байна.

Ийн түүний хувьд IJF-ийн цуврал тэмцээнд анхны ялалтаа байгуулсан нь энэ.
Тэрээр одоо шөвгийн наймд IJF-ийн нэр дээр барилдаж буй орос бөх Сабина Жилязоватай өрсөлдөнө.
