“SG Apes” баг гурван тоглогчоо явууллаа


Сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн шинэ улирал тун удахгүй эхэлнэ. Тиймээс тамирчдын шилжилт хөдөлгөөн идэвхтэй болж багууд шинэ тамирчидтай гэрээ байгуулж буй бол зарим тоглогчид гэрээгээ цуцалж, чөлөөт агент болж байна.

“SG Apes” багийн гурван тоглогч багтайгаа хийсэн гэрээгээ дуусгаж, чөлөөт агент болжээ. Тодруулбал Н.Ганбаатар, Т.Мэндбаяр, С.Эрдэнэдалай нарын гурван тамирчин цаашид тус багт тоглохгүйгээр болж байна.

Харин “Завхан Бродерс” багт тоглож байсан хүчний тоглогч Ууганбаярын Чингүүн “SG Apes” багтай 3 жилийн гэрээ байгуулжээ. Тэгвэл Б.Тулуй гурван жилээр, Н.Эрдэнэ хоёр жилээр гэрээгээ сунгаж, үргэлжлүүлэн тоглохоор болсон юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *