Б.Ганхайч “Улаанбаатар Их Дуулга”-ын аварга боллоо


ДАШТ-ий отгон медальт Болдын Ганхайч эх орондоо болж буй “Их дуулга” тэмцээнд түрүүлж, Монголын багийн эхний алтан медалийг авчирлаа. 

Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн гранпри, Ташкентийн Их дуулгын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг 10 минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар өрсөлдөгчөө яллаа. 

Түүний хувьд өмнө нь Улаанбаатарын гранпри тэмцээнд үзүүрлэж байсан бол энэ удаа дутуугаа гүйцээж, хөгжөөн дэмжигчдээ баярлууллаа. 


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *