Английн эмэгтэйчүүдийн шигшээ баг Европын хошой аварга боллоо


Швейцарь улсад 2025 оны эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах “UEFA Women’s EURO 2025” тэмцээн болж, аваргаа тодрууллаа.

Финалд Английн шигшээ болон Испаний ншигшээ багууд тунаж үлдээд байсан билээ.

Долдугаар сарын 27-ны өдөр Базель хотын “St.Hakob-Park” хэмээх 38,000 хүний суудалтай цэнгэлдэхэд 2022 оны Европын аварга Англи, 2023 оны Дэлхийн аварга Испаний шигшээ багууд өрсөлдөхөд Англи бүсгүйчүүд торгуулийн цохилтоор өрсөлдөгчөө буулган авч, хоёр дахь удаагаа Европын аварга боллоо.

Харин Испанийн шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байгаагүй бөгөөд анх удаа финалд шалгарч тоглосон энэ байв.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *