Жүдочид “Улаанбаатарын Их дуулга”-аас 11 медаль хүртлээ


“Улаанбаатар-2025” жүдо бөхийн Их дуулга тэмцээн нийслэл хотноо “Степпе Арена”-д гурван өдөр үргэлжилж, өндөрлөлөө.

Дэлхийн чансааны оноо олгох энэхүү тэмцээнд 28 орны 236 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдсөн юм.

Японы жүдочид 6 алт, нийт 12 медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүллээ. 

Харин тэмцээнийг зохион байгуулагч Монголын жүдочид 3 алт, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр аман хүзүүдэв.

IJF-ийн нэр дээр барилдаж буй Оросын жүдочид 10 медаль хүртсэн амжилтаар гуравт жагслаа. Тэмцээнд нийт 16 улс медаль хүртсэн байна. 

ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН

ЭРЭГТЭЙ

60 кг:

1.Хирото Ширакане (Япон)

2.Хаяато Кондо (Япон)

3.Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)

3. Изнаур Сааев (IJF)

66 кг:

1.Абдурахим Нутфуллоев (Узбекистан)

2.Денис Виеру (Молдав)

3.Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)

3. Жи Хюк Ян (БНСУ)

73 кг:

1.Одгэрэлийн Уранбаяр (Монгол)

2.Ахмадзод Масуди (Тажикистан)

3.Лавжаргалын Анхзаяа (Монгол)

3.Юүдай Танака (Япон)

81 кг:

1.Юүхэй Оино (Япон)

2.Гажимурад Омаров (АНЭУ)

3.Адам Цечоев (IJF)

3.Аскерби Гербеков (Бахрейн)

90 кг:

1.Рикү Окада (Япон)

2.Умар Бозоров (Узбекистан)

3.Израпил Сагаипов (Бахрейн)

3.Ихван Эдилсултанов (IJF)

-100 кг:

1.Антон Савицки (Украин)

2.Зомбор Вег (Унгар)

3.Николос Шеразадишвили (Испани)

3.Саид Садрудинов (Бахрейн)

+100 кг:

1.Батхуягийн Гончигсүрэн (Монгол)

2.Артём Золотухин (IJF)

3.Денис Бачаев (IJF)

3.Дайго Кагава (Япон)

ЭМЭГТЭЙ

48 кг:

1.Мицүки Кондо (Япон)

2.Марина Воробева (IJF)

3.Алтаншагайн Мишээл (Монгол)

3.Сабина Гилязова (IJF)

52 кг:

1.Кокоро Фүжиширо (Япон)

2.Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ (Монгол)

3.Глафира Борисова (IJF)

3.Юү Хон Яао (БНХАУ)

57 кг:

1.Ксения Галицкая (IJF)

2.Ана Виктория Пулиц (Хорват)

3.Лхагвасүрэнгийн Сосорбарам (Монгол)

3.Мэгүми Фүчида (Япон)

63 кг:

1.Болдын Ганхайч (Монгол)

2.Кирари Ямагүчи (Япон)

3.Нина Шимич (Хорват)

3.Гаэтанэ Дебер (Франц)

70 кг:

1.Утана Терада (Япон)

2.Лу Лиү (БНХАУ)

3.Дарханбатбаярын Есүй (Монгол)

3.Юүн Гюн Фен (БНХАУ)

-78 кг:

1.Патрисиа Сампайо (Португал)

2.Мами Үмэки (Япон)

3.Александра Бабинцева (IJF)

3.Пен Юү Шиао (БНХАУ)

+78 кг

1.Леа Фонтэйн (Франц)

2.Жинесинуэр Аяиман (БНХАУ)

3.Дамбадаржаагийн Номинзул (Монгол)

3.Хелена Вукович (Хорват)


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *