2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоног буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Иргэд 2-р улирлын буцаан олголтоосоо газар, үл хөдлөх хөрөнгө болон бусад татвараа төлөх боломжтой. Татварын ерөнхий газраас И-баримт аппликейшнээр дамжуулан иргэн тус бүрийн төлөх татварын мэдээллийг хүргэсэн байна. Мөн буцаан олголтоосоо төлөх бол “Тийм” гэсэн товч дарж, илгээх зааврыг оруулжээ. Иймд иргэд татварын цахим хуудаст нэвтрэх зэргээр цаг алдахгүй, И-баримт аппликейшнээр татвараа төлөх боломж бүрджээ.
НӨАТ-ын буцаан олголт энэ 7 хоногт олгогдоно
