УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа У.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Шуурхай штабт ажиллалаа.

Энэ үеэр УОК-ын шийдвэрээр олгосон 20 сая төгрөгийн шатахууны талоны дэмжлэг үзүүлснийг гардуулан өгсөн юм.
Ерөө суманд өнөөдрийн байдлаар 3 түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар, 2 түймрийг хяналтад авч, цурамд оруулахаар ажиллаж байна.