ОХУ-ын шатахууны хориг Монгол улсад нөлөөлөхгүй гэв


ОХУ-д авто бензиний үнэ өсөж эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун экспортоо зогсооно гэж мэдэгдээд байгаа. Энэ хориг өнөөдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ. Тэгвэл энэ хориг Монгол улсад үйлчлэхгүй талаар Аж үйлдвэр эрдэс баяслгийн яамнаас мэдэгдлээ. ОХУ-ын засгийн газраас гаргасан дээрх тогтоол нь шатахууны гэрээтэй улс орнууд болоод Евро азийн гишүүн орнуудад нөлөөлөхгүй талаар дурдсан гэнэ. Өнөөдрийн байдлаар Монгол улсад шатахууны нөөц хэвийн байгаа гэдгийг мэдэгдлээ.

Одоогийн байдлаар АИ-92 авто бензиний 20 хоногийн нөөцтэй, АИ-95 бензиний 40 хоног, дизель түлшний 20 хоногийн нөөцтэй бий гэнэ. Харин нисэх онгоцны түлшний 44 хоногийн нөөцтэй гэдгийг салбарын яамнаас мэдэгджээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *