Монгол Улсын Засгийн газраас “Оюутан цэрэг” сургалтыг 10 дахь жилдээ хэрэгжүүлж байна. Энэ жилийн хувьд цэргийн мэргэжил олгох сургалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид түшиглэн зохион байгуулж байгаа юм.
Тэгвэл тус сургалтад хамрагдаж буй байлдагч Лхагвадоржийн Чинзориг Америкийн Нэгдсэн Улсын “Drexel University”-д суралцах эрх авчээ. Тэрээр сургалтад хамрагдах явцдаа АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлага өгсөн бөгөөд түүний тэнцсэн гэсэн мэдээг өнөөдөр ирүүлсэн байна.
Түүний хувьд Санхүү эдийн засгийн Их сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцдаг бөгөөд цэргийн алба хаах хугацаандаа ийнхүү гадаадын нэр хүндтэй их сургуульд суралцахаар шалгарчээ.
Дашрамд дурдахад, “Оюутан цэрэг” сургалт нь оюутан залууст ёс зүй, бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил олгож, эх оронч үзлийг төлөвшүүлэх, цэргийн хэргийн мэдлэг эзэмшүүлэх зорилготой билээ.
