ХСҮТ-д гарсан гал эмнэлгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэв


Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт “гал гарч байна” гэсэн дуудлага өчигдөр 14:11 цагт онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, унтраасан билээ. Тэгвэл ХСҮТ-өөс өчигдөр гарсан гал түймэр эмнэлэгийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй хэвийн үргэлжилнэ гэдгийг тус эмнэлэг өөрсдийн пэйж хуудастаа мэдэгдэл гарган илэрхийлжээ. 

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *