The League: Лигийн аварга П.Энххүслэн “Хөвсгөл эрчим” багт нэгдлээ


Монголын волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээн тун удахгүй эхэлнэ. Бид тамирчдын шилжилт хөдөлгөөн, багуудын солилцоо наймааны мэдээллээс та бүхэнд хүргэж байгаа билээ.

    Тодруулбал Үндэсний дээд лигийн аварга “ХасуМегастарс” багийн тамирчин Г.Төрмандах гэрээгээ цуцалж, “Дархан Могулс” багтай, мөн “Энагурэ” багийн тамирчин Х.Нэргүй мөн “Дархан Могулс” багт нэгдэж, гэрээгээ байгуулсан.

   Тэгвэл өнгөрсөн улирлын эмэгтэйчүүдийн аварга баг “Улаанбаатар Финикс” багаас хэд хэдэн тамирчин өөр баг нэгдээд байна. Тухайлбал тус багийн гол тулгуур тоглогч, Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн ахлагч, Дээд лигийн 4 удаагийн шилдэг хаагч П.Энххүслэн  “Хөвсгөл Рашаант Долоон Од” клубын “Хөвсгөл Эрчим” багт нэгдэж, гэрээгээ байгуулжээ.

Мөн шигшээ багийн тамирчин, 2024-2025 оны лигийн аварга Б.Амарбаясгалан тус багт нэгдсэн бол лигийн 3 удаагийн “Шилдэг хамгаалагч” М.Санчирмаа хуучин багтаа эргэн очиж, “Хөвсгөл Эрчим” багаас өрсөлдөхөөр болжээ.

    Уг шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор волейбол сонирхогчдын дунд 2024-2025 оны  Үндэсний дээд лигийн аварга “Улаанбаатар Финикс” багийг тарж байгаа юу? гэх асуулт байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *