“The MongolZ” өнөөдөр “Vitality”-тай тулна


Германы Кёльн хотод болж буй 1 сая долларын шагналын сантай “IEM Cologne 2025” тэмцээнд Монголын “The MongolZ” урилгаар оролцож байгаа билээ. Манай баг “3DMAX” болон “Falcons” багуудыг 2:0 харьцаагаар тус тус хожиж плэйоффын шатанд шалгарсан эхний баг болсон.

Тэд өнөөдөр орой 22:00 цагаас “Vitality” багтай тоглоно. Эргэн сануулахад хоёр баг сарын өмнө Countre strike-2 /CS2/-ын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “BLAST.tv Austin Major 2025”-ын аваргын төлөө өрсөлдсөн билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *