Бага насны хүүхдүүдийг “түлнэ шүү” гэж айлгасан асуудлыг шалгаж байна


Олон нийтийн цахим сүлжээнд “бага насны хүүхдүүдийг элдэв ёс бус үгээр хэлж хараан, хайрч, түлнэ” гэх зэргээр айлгаж байгаа иргэний бичлэг нийтлэгдсэн.

Тэгвэл Цагдаагийн байгууллагаас уг асуудалтай холбогдуулан энэ сарын 29-ний өдөр бүртгэлд авч, шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд тухайн бичлэг дээрх хүүхдүүдийг хамгаалалтад авчээ. Хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр орон нутгийн хүүхэд хамгааллын байгууллагатай хамтран хамгаалалтад авч, эрсдлийн байдлыг тогтоосон байна. Тухайн асуудлын шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *