БЗД-ийн 33-р хороонд айлын гэр шатаж байсныг унтраажээ


Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 33 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 29-ний өдрийн 23:53 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ү-ын 5 ханатай гэр, эд зүйлийн хамт шатаж байсныг аврах ангийнхан ажиллаж галыг унтраасан хэмээн ОБЕГ-аас мэдээллээ. Одоогоор галын шалтгаан нөхцлийг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд иргэдийг ахуйн нөхцөлд тог цахилгааны хэрэгслийн аюулгүй байдлаа шалгаж байхыг анхаарууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *