Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Ийн зургаагийн даваанд улсын цолтой 8 бөх тунан үлдэв.
Тодруулбал Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий, Д.Хүдэрбулга, улсын харцага Н.Золбоо нар тунан үлдээд байна.
Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг лексус 600 автомашинаар байлах бол үзүүрлэсэн бөхийг гурван өөрөөр байраар мялаана. Харин их шөвөгт үлдсэн хоёр бөхийг тус бүр хоёр өрөө байраар шагнах юм.