Увс аймгийн наадамд цагдаагийн байгууллагын 319 алба хаагч ажиллаж байна


Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Тээврийн цагдаагийн албаны даргаар ахлуулсан түр хүрээ Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд ажиллаж байна.

Энэ хүрээнд 319 алба хаагч гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байгаа аж.

Мөн 100 жилийн ойн үйл ажиллагааг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулах, иргэдийн амар тайван байдлыг хангах, иргэдээс ирсэн гомдол, мэдээллийг түргэн шуурхай шалган шийдвэрлэх чиглэлээр баяр, наадмын өдрүүдэд наадмын төв талбайд “Цагдаагийн газраас түр штаб” байгуулсан.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *