Улсын хэмжээнд нийт цус цуглуулалт 2014 онд 26097 нэгж байсан бол 2024 онд 45577 нэгж болж 1,7 дахин өсчээ. Цаашид 2030 онд 58728 нэгжид хүрч 2024 онтой харьцуулахад 1,3 дахин өсөх төлөвтэй байгаа талаар Цус сэлбэлт үндэсний төвөөс мэдээллээ.
Мөн цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2014 онд 65,5 мянган нэгжээс 024 онд 127,6 мянган нэгж болж 1,9 дахин нэмэгдсэн бол 2030 онд 159,7 мянган нэгжид хүрнэ гэв.
Харин цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ 2014 онд 47746 нэгж байсан бол 2024 онд 85772 нэгж болж 1,8 дахин өссөн бөгөөд 2030 он гэхэд 104240 нэгж болж өсөх төлөвтэй байгаа аж.