Японы нийслэл Токио хотын зүүн хойд хэсэгт орших Ибараки мужийн Мито хотод даваа гарагт хутгатай халдлага гарсны улмаас 4 хүн гэмтэл авсан талаар NHK суваг мэдээллээ.
Цагдаа нар орон нутгийн цагаар даваа гарагийн өглөөний 6:10 цагийн орчимд Мито хотын төвд хутга барьсан этгээдийн талаар дуудлага авсан бөгөөд хэргийн газраас 40 орчим насны эрэгтэйг баривчилсан байна.
Тухайн эрэгтэй нь ойр орчмынхоо хүмүүсийг хутгаар хэрчиж, зүсэх гэж дайрч байсан бөгөөд хэргийн газарт очсон түргэн тусламжийн зүгээс мэдэгдсэнээр 4 хүн гэмтэл авсны хоёр нь маш хүнд гэмтэл авсан гэжээ.
Уг хэрэг Мито хотын метроны төв буудлаас 700 метрийн зайд орших, худалдааны төв, супермаркетууд, ресторан зоогийн газрууд олноороо байрладаг, хүмүүс олноороо цуглардаг газарт гарсан байна.
Хэргийг шалгаж, мөрдөх ажил эхлээд байгаа бөгөөд одоогоор уг хэргийг үйлдэх болсон сэдэл, шалтгаан тодорхойгүй байна.