Юнескогийн хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” 2019 онд бүртгэгдсэн байдаг.
Энэ хүрээнд Булган аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор айраг үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж түгээн дэлгэрүүлж буй ард иргэд, малчид адуучдыг хамруулан “Айраг фестиваль”-ийг тав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
Тус фестиваль Булган аймгийн төвөөс 20-25 км зайд Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын хил залгаа нутаг болох Өрмийн нуур, Дондогийн булаг залгаа орчимд болох аж.
Фестивалийн үеэр хүчит бөхийн барилдаан, даага соёолон морьдын уралдаан, Дэмбээ сайн уу, Айраг хэн сайх уух вэ?, шагай харваа, сээр цохих, хамгийн их саамтай гүү шалгаруулах зэрэг тэмцээн, наадгайг зохион байгуулахаар болсон байна.
