Зүүн бүсийн хурд 2025, Дорнод аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны их насанд 85 морьд шандас хүлгээ сорин уралдсанаас түрүү магнайд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн зээрд хурдалж, наадамчин олноо баярлуулжээ. Харин Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач С.Галтын саарал аман хүзүүдсэн байна.
Түрүүлж, айрагдсан морьдын цуваа:
Түрүү магнай: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн зээрд,
Аман хүзүү: Дорнод аймгийн Хэрлэн сумын уяач С.Галтын саарал,
Айргийн гуравт: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уяач Норовсанбуу-Батболдын хүрэн,
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач Р.Бадрахын хүрэн,
Айргийн тавд: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач Т.Батзоригийн саарал тус тус хурдалж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.