Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ


Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай уулзлаа. 

Энэ үеэр хоёр улсын иргэд харилцан адил нөхцөлөөр зорчих, эрүүл мэнд болон хүмүүнлэг, хүндэтгэн үзэх шалтгаанаар БНСУ-д зорчиж буй монгол иргэдийн нөхцөлийг дорвитой хөнгөвчлөх, тус улсын хил дээрээс буцаагддаг асуудалд Үндэсний Ассамблейн зүгээс үргэлжлүүлэн онцгойлон анхаарч өгөхийг хүссэн байна.

Түүнчлэн, БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсад хэрэгжиж буй “10 аймгийн төвд дулааны станц барих” төсөлд тулгараад буй саад бэрхшээлийг цаг алдалгүй шийдвэрлэж, шинэ гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахад анхаарал хандуулж өгөхийг хүсжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *